Тагнуулын байгууллага өнөөдөр
Удирдлагын мэндчилгээ
Бүтэц, зохион байгуулалт
Үндсэн чиг үүрэг
Эрхзүйн баримт бичгүүд
Мэдээ, мэдээлэл
Тагнуулын ажилтан болох шалгуур
ТЕГ-ын харъяа албад
Зөвлөгөө
Тагнуулын байгууллагын түүх
Тагнуулын байгууллагын нэр
Үйл явдлууд
Тагнуулын байгууллагын удирдлагууд
Уран зохиол
Нийтлэлүүд
Хэвлэл мэдээллийн хэрэгсэл дэх мэдээллүүд
Видео материалууд
Ном, баримтууд
Олон нийттэй харилцах алба
Танилцуулга
Сургалт зохион байгуулав
    ТЕГ-ын Кибер аюулгүй байдлын газраас Хууль зүйн үндэсний төв, Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран кибер гэмт хэргийн Европын конвенцийн талаар ерөнхий ойлголт, мэдлэг олгох, кибер гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр гадаад улс орнуудын хамтын ажиллагаа, туршлагаас судлах зорилгоор Европын Консулын газрын Өгөгдөл хамгаалал, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, Кибер гэмт хэргийн олон улсын конвенцийн хорооны нарийн бичгийн дарга Др.Александр Сигерийг Монгол Улсад урьж шүүх, хуулийн байгууллагын ажилтнуудад сургалт явууллаа.
Нийтэлсэн: 2012-05-18 » дэлгэрэнгүй...
Уулзалт зохион байгуулав
    Тагнуулын байгууллагын 90 жилийн ой, Тусгай архивын 80 жилийн ойг угтаж Олон улсын музейн өдрийг тохиолдуулан Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй музейн удирдлага, ажилтнуудтай туршлага, санал солилцох, цаашид хамтран ажиллах зорилгоор уулзалт ярилцлага зохион байгуулав. Уулзалтад Байгалийн түүхийн музей, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Богд хааны ордон музей, Монголын театрын музей, Монгол төрийн түүхийн музей, Хэлмэгдэгсдийн музейн удирдлага, ажилтнууд оролцож тэдэнд Тусгай архивын баримтад тулгуурлан хийсэн үзмэрүүдийг танилцуулж, түүх үйл ажиллагааны талаар мэдээлэл өгчээ.
Нийтэлсэн: 2012-05-14 » дэлгэрэнгүй...
Улсын комиссын хуралдаан боллоо
    Монгол улсын цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын хуралдаан болж улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох талаар гүйцэтгэсэн ажил, цагаатгалын хуульд заасан 2 төрлийн хугацааг сунгах эсэх талаар Өмнөговь болон Хөвсгөл аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын мэдээллийг сонсож хэлэлцлээ. Комиссын гишүүд нэхэмжлэл гаргах эрх, гомдол хүлээн авах хугацааг сунгах нь зүйтэй гэж үзээд УИХ-д төсөл өргөн барихаар шийдвэрлэжээ.
Нийтэлсэн: 2012-05-08 » дэлгэрэнгүй...
Тагнуулын байгууллагатай танилцах өдөрлөг болж өнгөрлөө
    Тагнуулын байгууллагын түүх, үйл ажиллагааны талаар  оюутан залууст мэдээлэл өгөх зорилгоор жил бүр уламжлал болон зохиогддог Тагнуулын байгууллагатай танилцах өдөрлөг болж өнгөрлөө. Энэ удаагийн өдөрлөгт МУИС-ийн ОУХДС болон ХЗДС, Их засаг Их сургууль, ОУСДС-ийн оюутнууд оролцож Тусгай архив, Үндэсний тагнуулын академийн байраар зочилж, ТЕГ-ын танилцуулга-видео кино үзэн сонирхсон асуултандаа хариулт авсан байна.
Нийтэлсэн: 2012-05-07 » дэлгэрэнгүй...
нийт 12 бичлэг

«өмнөх    |   нийт 3 хуудас       |  дараах»
Тоолуур
Нийт » 213660
 
 
210646-74 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж-3 Утас: 263017 Факс: 260128
Иргэдээс мэдээлэл хүлээн авах нээлттэй утас: 1280
ТЕГ-ын Олон нийттэй харилцах албаны утас: 261802