|
| Нүүр хуудас « Мэдээ, мэдээлэл |
|
АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН АСУУДЛААР СУДАЛГАА ЯВУУЛАВ.
|
|
Үндэсний тагнуулын Академийн Судалгаа, эрдэм шинжилгээний төвөөс “Үндэсний аюулгүй байдал ба гадаад бодлого” сэдвээр социологийн судалгааг Улаанбаатар хот болон 20 аймгийн 4500 иргэнээс 20 асуултад хариулт авах хэлбэрээр саяхан явуулжээ. Энэ нь Монгол Улсын гадаад бодлогын асуудлаар сүүлийн жилүүдэд анх удаа явуулж байгаа судалгаа юм. |
| Нийтэлсэн: 2009-12-03 | Уншсан: 6518
|
»
дэлгэрэнгүй...
|
|
|
|
Докторын зэрэг хамгаалав.
|
|
Үндэсний тагнуулын академийн СЭШТ-ийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Л.Батдолгор “Монгол Улсын тагнах үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг төгөлдөржүүлэх үндсэн асуудал” гэсэн сэдвээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн докторын зэрэг хамгаалуулах эрдмийн зөвлөлд хууль зүйн ухааны доктор /Ph.D/-ын зэрэг амжилттай хамгаалав. |
| Нийтэлсэн: 2009-11-24 | Уншсан: 1556
|
»
дэлгэрэнгүй...
|
|
|
|
ҮНДЭСНИЙ ТАГНУУЛЫН АКАДЕМИЙН ШИНЭ НЭР, ТУГ ХҮЛЭЭН АВАХ ЁСЛОЛ, ДУГУЙ ШИРЭЭНИЙ ЯРИЛЦЛАГА БОЛОВ.
|
|
Тус газрын Дээд сургууль Монгол Улсын БСШУ-ны сайдын тушаалаар Үндэсний тагнуулын академи болсонтой холбогдуулан тус академийн шинэ нэр, туг хүлээн авах ёслолын ажиллагаа болж, БСШУЯ, ШУА, ҮАБЗ-ийн ССХ, Удирдлагын академи, МУИС, ШУТИС, БХИС, ХЦДС зэрэг боловсрол, судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагуудын удирдлага, төлөөлөгчид оролцов. |
| Нийтэлсэн: 2009-11-04 | Уншсан: 1145
|
»
дэлгэрэнгүй...
|
|
|
|
Шатрын тэмцээн боллоо.
|
|
Тус г азрын 2009 оны шатрын аварга шалгаруулах цомын төлөө тэмцээн аравдугаар сарын 17-ны өдөр болж, 12 баг ур чадвар, оюун ухаанаа сорин өрсөлдснөөс Ахмадын хорооны баг тэргүүлж, шилжин явах цомыг гардсан бол, удаах байруудад нэгдүгээр газар, Үндэсний тагнуулын академийн багууд шалгарсан байна. Хувийн дүнгээр нэгдүгээр байрыг ахмад ажилтан, спортын дэд мастер Я.Мягмар эзэлжээ. |
| Нийтэлсэн: 2009-10-20 | Уншсан: 529
|
»
дэлгэрэнгүй...
|
|
|
|
ТЕГ-ын Завхан аймаг дахь хэлтэст “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгууллаа.
|
|
2009 оны 10 дугаар сарын 5-ны өдөр ТЕГ-ын Завхан аймаг дахь хэлтэс “Нээлттэй хаалганы өдөр”-ийг хэлтсийн шинэ байрны нээлттэй давхцуулан зохион байгуулсан байна.
ТЕГ-ын ОНХА-наас уг арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг туслалцаа үзүүлж, ТЕГ-ын танилцуулга, вэб хуудас, тусгай архивт хадгалагдаж буй байгууллагын түүх, үйл ажиллагааг харуулсан баримт материалуудыг дэлгэн үзүүлсэн нь олон нийтийн сонирхолыг татаж, өдөрлөгийг улам нээлттэй болгожээ.
Дээрх арга хэмжээнд Завхан аймгийн ИТХ-ын дарга, хууль хяналтын болон бусад байгууллагуудын удирдлага, хамт олон, иргэд өргөнөөр оролцсон байна. |
| Нийтэлсэн: 2009-10-07 | Уншсан: 676
|
»
дэлгэрэнгүй...
|
|
|
|
Хууль бусаар буу хадгалж, борлуулж байсан иргэнийг илрүүллээ.
|
|
ТЕГ-ын Өвөрхангай аймаг дахь хэлтэс зөвшөөрлийн бичиг баримтгүйгээр буу хадгалж, борлуулж байсан тус аймгийн иргэн "Э" гэгчээс 8 ш буу, 200 ш сумыг хураан авч, хэргийг цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүллээ.
Иргэн "Э" нь бууг зориулалтын бус аргаар өөрчлөн тохируулж, засаж сэлбэдэг байсан нь нотлогдсон бөгөөд энэ үйлдлийн цаана хууль бусаар ашиг хонжоо хайгчид, захиалагчид байгаа нь тодорхой болоод байна. |
| Нийтэлсэн: 2009-09-25 | Уншсан: 797
|
»
дэлгэрэнгүй...
|
|
|
|
ТЕГ-ын Архив, бүртгэлийн хэлтсийн дарга Д.Буджавтай хийсэн ярилцлага
|
|
АРХИВИЙН БАРИМТУУДЫГ ИЛ БОЛГОХООР
АЖИЛЛАЖ БАЙНА
Түүх, үйл ажиллагаа нь олон нийтийн анхаарлын төвд байдаг ТЕГ-ын Тусгай архивын талаар товч танилцуулахаас ярилцлагаа эхлэх үү? “Тусгай” гэж онцолсны учир юу вэ?
Монгол улсын ууган архивуудын нэг болох ТЕГ-ын Тусгай архив нь 1932 онд байгуулагдсан бөгөөд 1922 онд Дотоодыг хамгаалах газар байгуулагдсан үеэс хойших тагнуулын байгууллагын үйл ажиллагааны явцад үүсч бий болсон баримтууд, мөн Цагдан сэргийлэх байгууллага, Хилийн ба Дотоодын цэрэг, Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагын үйл ажиллагааны явцад бий болсон 1990 оныг хүртэлх, өөрөөр хэлбэл НАХЯ-ыг татан буугдах хүртэл бүтцэнд нь байсан байгууллагуудын баримтуудыг төвлөрүүлэн хадгалсан баялаг сан хөмрөгтэй. Эдгээр баримтууд дотор Монгол Улсын түүхэнд холбогдох баримтууд ч бий.
"Өдрийн сонин" 2009.09.21 |
| Нийтэлсэн: 2009-09-24 | Уншсан: 645
|
»
дэлгэрэнгүй...
|
|
|
|
Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалд
|
|
ДАШИЙН БАЛДАНДОРЖ
(1894-1937)
Одоогийн Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт 1894 онд төрсөн, 1921 онд Ардын журамт цэрэгт элсэн орж, Хиагт болон Нийслэл Хүрээг чөлөөлөх, зүүн хязгаарыг тохинуулах ажилд биечлэн оролцож, Цэргийн Яаманд хариуцлагатай алба хашиж байсан Ардын хувьсгалын партизан юм. 1921-1922 онд нэгдүгээр морин бригадад хорооны дарга, ХЗЭ-ийн Төв Хорооны дарга, 1922-1923 онд ДХГ-ын анхны даргаар томилогдон ажиллаж байв.
|
| Нийтэлсэн: 2009-09-09 | Уншсан: 648
|
»
дэлгэрэнгүй...
|
|
|
|
ТЕГ-ын ОНХА-ны дарга А.Батбилэгтэй ярилцлаа.
|
|
Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Тагнуулын ажилтны сахилгын дүрэм”-ийг баталлаа. Шинээр батлагдсан сахилгын дүрэм өмнөх дүрмээс юугаараа шинэлэг болсон бэ?
Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Тагнуулын байгууллагын эрх зүйн орчинг боловсронгуй болгох” зорилтын хүрээнд “Тагнуулын ажилтны сахилгын дүрэм”-ийг шинэчлэн батлуулсан юм. Ингэснээр тагнуулын ажилтанд тавигдах шаардлага, сахилгын шалгуур улам нэмэгдэж тэр хэмжээгээр тагнуулын ажилтны хариуцлага нэмэгдэх юм.
Өдрийн сонин 2009.09.07 Даваа гариг №216 (3293) |
| Нийтэлсэн: 2009-09-07 | Уншсан: 796
|
»
дэлгэрэнгүй...
|
|
|
|
ДЭЭД СУРГУУЛИАС АКАДЕМИ ХҮРТЭЛ
|
|
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2009 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 350 тоот тушаалаар Тагнуулын байгууллагыг тусгай мэргэжлийн боловсон хүчнээр хангадаг ТЕГ-ын Дээд сургууль ҮНДЭСНИЙ ТАГНУУЛЫН АКАДЕМИ болов. |
| Нийтэлсэн: 2009-09-04 | Уншсан: 973
|
»
дэлгэрэнгүй...
|
|
|
|
ТЕГ-ААС УЛС ТӨРИЙН ХЭРЭГТ ШИЙТГЭГДЭГСДИЙГ ЦАГААТГАХ ТАЛААР ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЖ БУЙ АЖЛЫН ТАЛААР
|
|
1939 оны 4-р сард болсон ДЯЯ-ны төв, хөдөөгийн удирдах ажилтны зөвлөгөөн дээр хүмүүсийг хувьсгалын эсэргүү хэрэгт хоморголон баривчилж хууль бус аргаар хэрэг хүлээлгэж хуулийг ноцтой зөрчиж байгаа талаар олон ажилтан шударгаар шүүмжилсэн байдаг. Энэ үед цагаатгалын ажил эхлэж 3 жилийн дотор 2000 гаруй хүнд холбогдох хэргийг дахин шалгаж ДЯЯ-ны дэргэдэх тусгай комисст оруулан цагаатгасан юм. |
| Нийтэлсэн: 2009-09-04 | Уншсан: 591
|
»
дэлгэрэнгүй...
|
|
|
|
Ахмад дайчныг хүлээн авч уулзав.
|
|
ТЕГ-ын дарга Р.Болд Баян-Өлгий аймгийн харьяат ахмад дайчин Бүргэтбайн Сейлханыг хүлээн авч уулзан, амьдрал ахуйн талаар сонирхон ярилцаж, 1945-1949 онд баруун хилийн чиглэлээр тусгай үүрэг гүйцэтгэн эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө залуу халуун насаа зориулж явсныг нь хүндэтгэн байгууллагын зүгээс мөнгөн дэмжлэг үзүүлж талархал илэрхийлэв. |
| Нийтэлсэн: 2009-08-31 | Уншсан: 551
|
»
дэлгэрэнгүй...
|
|
|
|
ТЕГ-ын урилгаар ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны Төв архивын дарга ажлын айлчлал хийлээ.
|
|
ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны Төв архивын дарга, дэслэгч генерал В.С.Христофоров тэргүүтэй төлөөлөгчид Монгол улсын ТЕГ-ын урилгаар ажлын айлчлал хийлээ.
Төлөөлөгчдийг ТЕГ-ын дарга Р.Болд, Тусгай Архивын дарга, ажилтнууд хүлээн авч уулзан хоёр орны архивын хамтын ажиллагааны талаар санал солилцож, 1930-1940-өөд онуудад ЗХУ-д хэлмэгдсэн Монгол иргэдийн хавтаст хэргийн материалыг эрж хайх, хуулбарлан авах ажлыг түргэтгэх, цаашид хамтын ажиллагаагаа шинэ түвшинд үргэлжлүүлэн ажиллахаа харилцан илэрхийлэв. |
| Нийтэлсэн: 2009-08-31 | Уншсан: 640
|
»
дэлгэрэнгүй...
|
|
|
|
Тагнуулын ерөнхий газар ахмад дайчидтай уулзалт ярилцлага зохион байгуулав.
|
|
Халх голын 70 жилийн ойг тохиолдуулан Тагнуулын ерөнхий газар 1939 оны Халх голын дайнд оролцож явсан ахмад дайчидтай уулзалт ярилцлага зохион байгуулав.
Уулзалтад ахмад дайчин, ТЕГ-ын ахмадын хорооны ахмад ажилтан Ц.Жамбалдорж, ахмад дайчин, гавъяат нисгэгч Д.Гунгаа, ахмад дайчин Ц.Гэндэндаржаа, БХЯ-ны ахмадын хорооны дарга Ш.Гомбосүрэн нарын хүмүүс оролцож, Халхын голын дайны тухай дурсамжаа залуу үеийнхэндээ ярьж сонирхуулан, тэдэнд зориулсан соёл урлагийн тогтлолтыг үзлээ. |
| Нийтэлсэн: 2009-08-31 | Уншсан: 615
|
»
дэлгэрэнгүй...
|
|
|
|
|
|
|
|
|
|
Шинэ үеийн тагнуулын байгууллага
|
|
Монгол Улсын Засгийн Газрын 2004 оны 63 дугаар тогтоолоор жил бүрийн 7 дугаар сарын 18-ны өдрийг “тагнуулчдын өдөр” болгон тэмдэглэхээр тогтож, шинэ үеийн Тагнуулын байгууллага түүхт 87 жилийнхээ ойтой золгож байна. |
| Нийтэлсэн: 2009-08-31 | Уншсан: 645
|
»
дэлгэрэнгүй...
|
|
|
|
Монгол Улсын Тагнуулын ерөнхий газрын даргын мэндчилгээ
|
|
Монгол Улсын тагнуулын байгууллага үүсэн байгуулагдсаны 87 жилийн ойн баярын мэндийг тусгай албаны, офицер, ахлагч, албан хаагч, ажилтнууд, тэдний гэр бүлийнхэнд болон нийт ахмадууддаа өргөн дэвшуүлье.
Тагнуулын байгууллага нь үйл ажиллагаандаа хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөөг хундэтгэх, нууцлалыг хангах, байгууллага, иргэдийн туслалцаа дэмжлэгт тулгуурлах зарчмыг удирдлага болгон зөвхөн хуулийн хүрээнд ажиллаж байна. |
| Нийтэлсэн: 2009-08-31 | Уншсан: 615
|
»
дэлгэрэнгүй...
|
|
|
|
|
|
|
Төрийн нууцын хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудлаар уулзалт, ярилцлага боллоо.
|
|
Тагнуулын ерөнхий газраас төрийн нууцыг хадгалах, хамгаалах, ашиглах ажлыг улсын хэмжээнд зохицуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах үүргийнхээ дагуу Төрийн нууцын тухай хууль, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийг нээлттэй нийгмийн зарчимд нийцүүлэх, шинэчлэх зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд “Төрийн нууцын хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудал” сэдэвт уулзалт, ярилцлагыг 2009.07.03-нд Хууль зүйн үндэсний төвд зохион явуулав. |
| Нийтэлсэн: 2009-08-31 | Уншсан: 578
|
»
дэлгэрэнгүй...
|
|
|
|
|
|
|
|
|