|
|
| Нүүр хуудас « Түүх « |
1922-2007 ОНД ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГЫН ДАРГААР АЖИЛЛАЖ БАЙСАН ХҮМҮҮСИЙН НЭР, ТОВЧ НАМТАР |

1922-1923 он |
ДАШИЙН БАЛДАНДОРЖ
|
1884 онд Түшээт хан аймгийн Хараагийн хар эрэг гэдэг газар төрсөн. Ардын хувьсгалын партизан. 1921-1922 онд 1-р морин бригадын дарга, 1922-1923 онд ДХГ-ын анхны даргаар томилогдон ажиллаж байв. ДХГ-ыг байгуулах бэлтгэл, түүний ажиллах дүрэм гаргах, үйл ажиллагааг бэхжүүлэх зэрэгт хүчин зүтгэж явсан, ухаалаг, шударга үнэнч хүн байв. Дээрэмчин Дамбийжанцангийн зэвсэгт бүлгийг устгах ажлыг удирдан зохион байгуулсан.
1937 онд улс төрийн хилс хэрэгт баривчлагдан дээд хэмжээгээр шийтгүүлж, 1967 онд цагаатгагджээ. |
|

1923-1925 он |
КОНСТАНТИН КОНСТАНТИНОВИЧ БАТОРУН
|
ЗХУ-ын иргэн, 1900 онд төрсөн. 1923-1925 онд ДХГ-ын даргаар ажиллаж байсан. 1925-1929 онд Фрунзийн нэрэмжит цэргийн академид суралцан төгсөөд Монголд ирж ерөнхий сургуульд багш, жанжин штабт сургагчаар ажиллаж байв. Эх орны дайны үед батальон, дивизийн штабын даргаар ажиллаж байгаад амь эрсэдсэн.
ДХГ-ыг байгуулах бэлтгэл ажлыг хийхэд оролцон 1922-1923 онд тус газрын нууц явдлын хэлтсийн даргаар ажиллаж байлаа. |
|

1925-1926 он |
НАВААНДОРЖИЙН НАСАНБАТ
|
1891 онд Түшээт хан аймгийн Эрдэнэвангийн хошууны нутагт төрсөн. Ардын хувьсгалын партизан. 1921-1923 онд цэргийн ангид алба хаан, дарга нар бэлтгэх дамжаанд суралцсан. 1925-1926 онд ДХГ-ын даргаар ажиллаж байв. 1927-1928 онд Намын төв сургуулийн захирлаар ажиллажээ. 1937 онд улс төрийн хилс хэрэгт баригдан дээд хэмжээгээр шийтгүүлж, 1965 онд цагаатгагджээ. |
|

1926-1928 он |
НАМЖИЛЫН ХАЯНХИРВАА
|
1885 онд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт төрсөн. 1900 онд Орос оронд явж Халимагийн шашны сургуульд 3 жил, улмаар Турк улсын нийслэл Стамбул хотноо 1913-1914 оны үед очиж 5 жил ажиллаж, Визентины эсперанто хэлний интернационал сургуульд суралцан онц дүнтэй төгссөн байна. 1924 оноос МАХН-ын Төв Хороонд хэлтсийн дарга, 1925 онд Намын сургуулийн захирал, 1926-1928 онд ДХГ-ын даргаар томилогдон ажиллаж байв.
Н.Хаянхирваа Монголын анхны эсперанто хэлний мэргэжилтэн, тус газрын ажлыг хууль зүйн дагуу, шударга, эх орны эрх ашгийн төлөө явуулахын төлөө Зөвлөлтийн сургагч нартай тэмцэж яваад шахагдан зайлуулагдсан бөгөөд улмаар 1934 онд улс төрийн хилс хэрэгт 10 жилийн хорих ялаар шийтгэгдэж, 1968 онд цагаатгагджээ. |
|

1928-1930 он |
ЗОЛБИНГИЙН ШИЖЭЭ
|
1901 онд Хойд Шинжааны Ил тарвагатай хэмээх газарт төрсөн. Ардын хувьсгалын партизан. 1924-1928 онд Москвад Дорно дахины хөдөлмөрчдийн коммунист их сургууль /КУТВ/-Д суралцан төгссөн. 1928-1930 онд ДХГ-ын даргаар, 1930 оноос МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байв. 1937 онд улс төрийн хилс хэрэгт баривчлагдан 1941 онд Москвад дээд хэмжээгээр шийтгүүлж, 1963 онд цагаатгагджээ. |
|

1930-1932 он |
БАТ-ОЧИРЫН ЭЛДЭВ-ОЧИР
|
1895 онд Завхан аймгийн Нөмрөг сумын нутагт төрсөн. 1924-1925 онд Намын төв сургууль, 1925-1928 онд Дорно дахины хөдөлмөрчдийн коммунист их сургуулийг төгссөн. 1928-1930 онд МАХН-ын Төв Хороонд хэлтсийн орлогч эрхлэгч, нарийн бичгийн дарга, 1930-1932 онд ДХГ-ын даргаар томилогдон ажиллаж байв. 1932-1937 онд МАХН-ын Төв Хорооны тэргүүлэгч гишүүн, нарийн бичгийн дарга, Улсын Бага Хурлын гишүүнээр сонгогдож байжээ. 1937 онд өвчний учир нас барсан. |
|

1932-1936 он |
ДАВААГИЙН НАМСРАЙ
|
1895 онд Дорнод аймгийн Халх гол сумын нутагт төрсөн. 1926-1928 онд хошууны хорооны дарга, Хэнтий аймгийн намын хорооны нарийн бичгийн дарга, 1928-1932 онд ДХГ-т туслах, тасгийн дарга, хэлтсийн дарга, 1932 оноос ДХГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч, ДХГ-ын ерөнхий даргаар 1936 он хүртэл ажиллажээ. 1936-1937 онд Тува улсад суух Элчин сайд, Сэлэнгэ аймгийн даргаар томилогдон ажиллаж байгаад 1937 онд улс төрийн хилс хэрэгт шийтгүүлжээ. 1989 онд цагаатгасан байна. |
|

1936-1940 он |
ХОРЛООГИЙН ЧОЙБАЛСАН
|
1895 онд Дорнод аймгийн нутаг Хэрлэн цагаан талбай гэдэг газар төрсөн. Ардын хувьсгалын удирдагчдын нэг. 1921 оноос төрийн өндөр албан тушаалд томилогдон ажиллаж байгаад 1936 онд ДЯЯ-ны сайдаар томилогдон 1940 он хүртэл ажиллажээ. 1935 оноос Ерөнхий сайдын нэгдүгээр орлогчоор томилогдсоны дараа Улсын маршал цолоор шагнагдсан. 1937 оноос Цэргийн яамны сайд, Бүх цэргийн жанжин, 1939 оноос насан эцэстлээ БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн Ерөнхий сайдаар ажилласан юм. Монгол улсын хошой баатар, Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одон, бусад медалиар шагнагджээ. |
|

1940-1941 он |
ПҮРЭВИЙН ДАМБАДАРЖАА
|
1906 онд Ховд аймгийн Зэрэг сумын нутагт төрсөн. 1928 оноос Хоршоо, санхүүгийн сургуульд суралцан 1931-1937 онд клубын дарга, Монгол тээхийн нягтлан бодогчоор ажиллаж байв. 1937-1940 онд ЗХУ-д Дорно дахины хөдөлмөрчдийн коммунист их сургуульд суралцжээ. 1940-1941 онд ДЯЯ-ны сайд, дараа нь Худалдааны яамны сайдаар ажилласан байна. 1950-иад оны сүүлчээр Ховд аймагт нэгдлийн даргаар ажиллаж байгаад 1959 онд нас баржээ. |
|

1941-1946 он |
БАТ-ОЧИРЫН ШАГДАРЖАВ
|
1912 онд Өмнөговь аймгийн нутагт төрсөн. 1924-1927 онд бага сургууль, 1929 онд Багшийн сургууль, 1929-1932 онд багш, эвлэлийн хорооны дарга, эрхлэгч, 1932-1940 онд ДЯЯ-нд цэрэг, төлөөлөгч, ахлах төлөөлөгч, тасаг, хэлтсийн даргаар, 1940-1941 онд УАСХГ-ын дарга, 1941-1946 онд ДЯЯ-ны сайдаар ажиллаж байв. 1946-1948 онд Цэргийн яамны тагнуулын хэлтсийн дарга, 1948-1952 онд ЗХУ-д Фрунзийн нэрэмжит цэргийн академид, 1952-1972 онд Цэргийн яаманд хэлтсийн дарга, Цэргийн сургуулийн захирал, УЦСЕГ-ын дарга, гадаадын мэргэжилтэнд үйлчлэх газрын эрхлэгч зэрэг ажлыг хийж яваад тэтгэвэрт гарчээ. Хошууч генерал цолтой. Байлдааны гавьяаны улаан туг, Байлдааны гавьяаны одон, бусад медалиар шагнагджээ. |
|

1946-1949 он |
ДАШИЙН ЦЭДЭВ
|
1912 онд Говь-Алтай аймгийн Түмэн сумын нутагт төрсөн. 1929-1932 онд Эрхүү хотод "Монгол курс", 1940-1944 онд мөн хотын Багшийн дээд сургуульд суралцан багшийн мэргэжил эзэмшжээ. 1932-1940 онд багш, хичээлийн эрхлэгч, захирал, 1944-1946 онд Засгийн газарт референт, 1946-1949 онд ДЯЯ-ны сайдаар ажиллаж байв. 1949-1956 онд Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн орлогч дарга, 1956-1959 онд аспирантурт суралцан түүхийн ухааны дэд доктор хамгаалжээ. 1959-1968 онд Эрдэм шинжилгээний хүрээлэнд ахлах ажилтан, Түүхийн
хүрээлэнгийн захирал болон дипломат албанд ажиллажээ. Хошууч генерал цолтой, Сухбаатарын болон Байлдааны гавьяаны улаан туг, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, бусад медалиар шагнагдаж байжээ. |
|

1949-1951 он |
БҮТЭМЖИЙН ДҮЙНХЭРЖАВ
|
1913 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт төрсөн. 1926-1929 онд Багшийн сургууль, 1934-1935 онд Төв сургууль, 1936-1949 онд ДЯЯ-нд туслах, жинхэнэ, ахлах төлөөлөгч, анги, тасаг, хэлтсийн дарга, УАСХГ-ын дарга, ДЯЯ-ны орлогч сайд, 1949-1951 онд ДЯЯ-ны сайдаар ажиллаж байв. 1951-1954 онд ЗХУ-д Коммунист намын дээд сургуульд суралцан төгссөн. 1954-1973 онд Сүхбаатар, Дорнод аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Найрамдлын нийгэмлэгийн төв зөвлөлийн дарга, Биеийн тамирын төв зөвлөлийн дарга, архивын ахлах ажилтнаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Хошууч генерал цолтой, Цэргийн гавьяаны улаан туг, Алтан гадас одон, бусад медалиар шагнагджээ. |
|

1951-1952 он |
ДАМДИННЭРЭНГИЙН БАТАА
|
1914 онд Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт төрсөн. 1927-1930 онд Сангийн яам, Эвлэлийн төв хороонд бичээч, хэлтсийн эрхлэгчээр, 1930-1939 онд радист, холбоо, радио буудлын дарга, байцаагч, 1939-1948 онд туслах, жинхэнэ төлөөлөгч, тасаг, хэлтсийн дарга, 1948-1949 онд газрын дарга, 1949-1951 онд орлогч сайд, УАХГ-ын дарга, 1951-1952 онд ДЯЯ-ны сайд, 1942-1943 онд ЗХУ-д курст, 1952-1955 онд Намын төв сургуульд суралцжээ. 1955-1966 онд Цэрэг ба НАХЯ-ны нэгдүгээр орлогч сайд, УАХГ-ын дарга, орлогч сайд, 3-р хэлтсийн даргаар ажиллаж байв. 1966-1975 онд Вьетнам, Румын, Куба, Болгар улсад Элчин сайдаар ажиллажээ. Хошууч генерал цолтой, Сүхбаатарын болон Байлдааны гавьяа, Алтан гадас одон, бусад медалиар шагнагджээ. |
|

1952-1956 он |
ЦЭДЭНГИЙН ЖАНЧИВ
|
1914 онд Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын нутагт төрсөн. 1931 онд Намын төв сургуулийн дамжаа, 1936 онд ЗХУ-ын УАХХ-ны дунд сургууль, 1943-1947 онд ЗХУ-д Цэргийн улс төрийн академи төгссөн. 1931-1932 онд бэлтгэл ажилтан, 1936-1943 онд УАХБ-д төлөөлөгч, ахлах төлөөлөгч, ангийн дарга, хэлтсийн орлогчоор, 1947-1948 онд ДЯЯ-нд хэлтсийн даргаар, 1948-1952 онд Бүх цэргийн жанжны орлогч, Цэргийн яамны сайд, 1952-1955 онд ДЯЯ-ны сайд, 1955-1956 онд Цэрэг ба НАХХЭЯ-ны сайд, 1956-1961 онд Өнгөт металлын үйлдвэрүүдийг удирдах газрын дарга, Геологи, уул уурхайн яамны сайдаар ажиллаж байв. Дэслэгч генерал цолтой. Алтан гадас, Цэргийн гавьяаны одон, бусад медалиар шагнагджээ. |
|

1956-1961 он |
БАТЫН ДОРЖ
|
1914 онд Завхан аймгийн Алдархаан сумын нутагт төрсөн. 1935-1941 онд цэрэг, салаа, суман, дивизийн дарга, Хилийн ба ДЦХЭГ-ын дарга, 1941-1948 онд ДЯЯ-ны дэд сайд, нэгдүгээр орлогч сайд бөгөөд Хилийн ба ДЦХЭГ-ын даргаар ажиллажээ. 1948-1952 онд ЗХУ-д Фрунзийн академид суралцан төгсжээ. 1956-1961 онд Цэрэг ба НАХХЭЯ-ны сайд, НАХЯ-ны сайдаар, 1961-1968 онд БНАСАУ, БНАГУ-д Элчин сайд, 1968-1969 онд НАХЯ-ны орлогч сайд, Хилийн ба ДЦХЭГ-ын дарга, 1969-1978 онд БХЯ-ны сайд, 1978-1982 онд Ахмадын хорооны даргаар ажиллажээ. Армийн генерал цолтой, Монгол улсын баатар, Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан туг, Алтан гадас одон, бусад медалиар шагнагджээ. ЗХУ, Солонгос, Герман, Югослав улсын одонгоор шагнагдаж байв. |
|

1961-1962 он |
ЦЭВЭГИЙН НАНСАЛЖАВ
|
1921 онд Увс аймгийн Түргэн сумын нутагт төрсөн. 1937-1942 онд Холбооны техникум, 1946-1948 онд ЗХУ-д ДЯЯ-ны дунд сургууль, 1959-1963 онд ДЯЯ-ны Дээд сургуулийг төгссөн, хуульч мэргэжилтэй. 1943-1946 онд ДЯЯ-нд байцаагч, 1949-1951 онд группийн дарга, хэлтсийн дарга, 1952-1955 онд УАХЕГ-ын дарга, дэд сайд, 1958-1961 онд УЦСЕГ-ын дарга, 1961-1962 онд НАХЯ-ны сайдаар ажиллаж байв. 1962-1973 онд Эдийн засгийн дээд сургуулийн орлогч захирал, Увс аймгийн АДХГЗ-ны дарга, Сайд нарын Зөвлөлд зохион байгуулагч, Улсын Дээд шүүхийн цэргийн коллегийн даргаар ажиллажээ. Хошууч генерал цолтой. Байлдааны гавьяаны болон Алтан гадас одон, бусад медалиар шагнагджээ. |
|

1962-1963 он |
БУДЫН БАНЗРАГЧ
|
1912 онд Сүхбаатар аймгийн Дарханхаан сумын нутагт төрсөн. 1938-1941 онд ХАА-н техникум, 1941-1943 онд Намын шинэ хүчний дээд сургууль, 1957-1960 онд ЗХУ-д Коммунист намын дээд сургууль төгссөн. 1943-1962 онд Намын дээд сургуульд багш, Намын Төв Хороонд лектор, Архангай аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, ГЯЯ-нд бэлтгэл ажилтан, Төмөр замын намын хорооны орлогч, Хөвсгөл аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байв. 1962-1963 онд НАХЯ-ны сайдаар, 1963-1975 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн газарт хэлтсийн дарга, дипломат албанд болон Улсын арбитрын газарт хэлтсийн даргаар 1982 он хүртэл ажиллажээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн болон Алтан гадас одон, бусад медалиар шагнагджээ. |
|

1963-1971 он |
БАДРАХЫН ЖАМБАЛСҮРЭН
|
1926 онд Увс аймгийн Цагаанхайрхан сумын нутагт төрсөн. 1937-1945 онд дунд сургууль, 1949-1953 онд МУИС, 1960-1962 онд ЗХУ-д Коммунист намын дээд сургууль төгссөн. 1945-1962 онд дунд сургуулийн багш, хичээлийн эрхлэгч, Намын Төв Хороонд лектор, Улаанбаатар хотын намын хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 1962 онд НАХЯ-ны нэгдүгээр орлогч сайд, УАХГ-ын даргаар, 1963-1971 онд НАХЯ-ны сайдаар ажиллаж байв. Дэслэгч генерал цолтой. Байлдааны гавьяаны болон Алтан гадас одон, бусад медаль болон ЗХУ, Югослав, Болгар улсын одонгоор шагнагдаж байжээ. |
|

1971-1981 он |
БУГЫН ДЭЖИД
|
1927 онд Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн. 1943-1947 онд Мал эмнэлгийн техникум, 1952-1957 онд МУИС төгссөн, малын их эмч мэргэжилтэй. 1947-1970 онд малын эмч, ерөнхий эмч, аймгийн гүйцэтгэх захиргааны орлогч, нэгдлийн дарга, Төв, Баян-Өлгий аймгийн Намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, 1970-1971 онд НАХЯ-ны нэгдүгээр орлогч сайд, УАХГ-ын дарга, 1971-1981 онд НАХЯ-ны сайд, 1981-1990 онд МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн даргаар ажиллажээ. Хурандаа генерал цолтой. Сүхбаатарын болон Хөдөлмөрийн гавьяаны улаан туг, Алтан гадас одон, бусад медалиар шагнагджээ. |
|

1981-1982 он |
ӨЛЗИЙХУТАГИЙН ЧОЙЖИЛСҮРЭН
|
1927 онд Булган аймгийн Баян-Агт сумын нутагт төрсөн. 1937-1943 онд бага, дунд сургууль, 1947-1950 онд ДЯЯ-ны төв сургууль, 1958-1963 онд ЗХУ-ын УАХХ-ны дээд сургууль төгссөн, хуульч мэргэжилтэй. 1950-1958 онд ДЯЯ-нд сайдын нарийн бичгийн дарга, ахлах төлөөлөгч, 1962-1973 онд УАХЕГ-т тасаг, хэлтсийн дарга, 1973-1976 онд дипломат албанд, 1976-1981 онд УАХЕГ-ын орлогч, Гадаад тагнуулын газрын дарга, НАХЯ-ны нэгдүгээр орлогч сайд, УАХЕГ-ын дарга, 1981-1982 онд НАХЯ-ны сайд, 1982-1988 онд МАХН-ын Төв Хороонд хэлтсийн эрхлэгч, Польш улсад суух Элчин сайдаар тус тус ажиллаж байсан. Дэслэгч генерал цолтой. Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан туг, Байлдааны одон, бусад медалиар шагнагджээ. |
|

1982-1984 он |
СОНОМЫН ЛУВСАНГОМБО
|
1924 онд Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт төрсөн. 1944-1954 онд ЗХУ-д цэргийн дунд, артиллерийн инженерийн академид суралцсан. Цэргийн болон барилгын инженерийн мэргэжилтэй. 1954-1956 онд Цэргийн сургуульд багш, ангийн орлогч, 1956-1982 онд Улсын барилгын байгууллагад инженер, трестийн дарга, Улсын барилгын яамны орлогч сайд, Улаанбаатар хотын дарга, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, 1982-1984 онд НАХЯ-ны сайдаар ажиллаж байсан бөгөөд МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны орлогч гишүүн байв. Хурандаа генерал цолтой. Сүхбаатарын болон Алтан гадас одон, бусад медалиар шагнагдсан. |
|

1984-1990 он |
АГВААНЖАНЦАНГИЙН ЖАМСРАНЖАВ
|
1943 онд Ховд аймгийн Буянт сумын нутагт төрсөн. 1952-1962 онд дунд сургууль, 1962-1967 онд ЗХУ-д Геодезийн дээд сургууль, 1977-1979 онд мөн улсад Нийгмийн ухааны академийг тус тус төгссөн, геодезийн инженер мэргэжилтэй. 1967-1977 онд УАХЕГ-т төлөөлөгч, ахлах төлөөлөгч, тасаг, хэлтсийн даргаар ажиллаж байв. 1979-1981 онд МАХН-ын Төв Хороонд хэлтсийн орлогч эрхлэгч, 1981-1984 онд НАХЯ-ны нэгдүгээр орлогч сайд, УАХЕГ-ын дарга, 1984-1990 онд НАХЯ-ны сайдаар ажилласан. Дэслэгч генерал цолтой. Байлдааны гавьяаны улаан туг, Цэргийн гавьяаны одон, бусад медалиар шагнагдсан. |
|

1990.04.19-1990.10.19 он |
БАТЦАГААНЫ ЦИЙРЭГЗЭН
|
1941 онд Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн. 1951-1961 онд дунд сургууль, 1961-1966 онд ЗХУ-ын УАХХ-ны дээд сургууль төгссөн, хуульч мэргэжилтэй, испани хэлтэй. 1966-1967 онд УАХЕГ-т төлөөлөгч, 1967-1970, 1975-1979, 1983-1984 онд дипломат албанд, 1970-1975 онд УАХЕГ-т ахлах төлөөлөгч, тасгийн дарга, 1979-1981 онд МАХН-ын Төв Хороонд зааварлагч, 1981-1983 онд УАХЕГ-т хэлтсийн дарга, 1984-1990 онд НАХЯ-ны нэгдүгээр орлогч сайд, УАХЕГ-ын дарга, 1990 оны 4-р сараас 1990 оны 10-р сар хүртэл УАБХЕГ-ын даргаар ажиллаж байсан.
2001-2002 онд ТЕГ-т зөвлөхөөр ажиллаж байв. Хошууч генерал цолтой. Цэргийн гавьяаны болон Алтан гадас одон, бусад медаль, гадаадын одон, медалиар шагнагджээ. |
|

1990-1993 он, /1996.09.02-1996.12.05 он/ |
ЖААЛХҮҮГИЙН БААТАР
|
1945 онд Говь-Алтай аймгийн Халиун сумын нутагт төрсөн. 1954-1962 онд дунд сургууль, 1973-1978 онд ЗХУ-ын УАХХ-ны дээд сургууль төгссөн, хуульч мэргэжилтэй. 1963-1973 онд сэргийлэгч, төлөөлөгч, 1978-1983 онд ахлах төлөөлөгч, тасгийн дарга, 1983-1988 онд хэлтсийн дарга, 1988-1990 онд гадаадад томилолтоор, 1990-1993 онд УАБХЕГ-ын дарга, 1991 оны 6-р сараас 8-р сар хүртэл Архив бүртгэлийн албаны дарга, 1996 оны 9-р сараас 1996 оны 12-р сард ТТГ-ын даргаар тус тус ажилласан. Хууль зүйн ухааны доктор, хошууч генерал цолтой. Байлдааны гавьяаны улаан туг, Алтан гадас одон, бусад медалиар шагнагджээ. |
|

1993-1996 он |
ДАЛХЖАВЫН САНДАГ
|
1954 онд Улаанбаатар хотод төрсөн. 1961-1971 онд дунд сургууль, 1971-1975 онд ЗХУ-ын УАХХ-ны дээд сургууль төгссөн, хуульч мэргэжилтэй, англи, япон хэлтэй. 1975-1978 онд УАХЕГ-т төлөөлөгч, ахлах төлөөлөгч, 1979-1985, 1996-2001 онд дипломат албанд, 1985-1989 онд УАХЕГ-т тасаг, хэлтсийн орлогч, 1989-1993 онд эрдэм шинжилгээний ажилтан, 1993-1996 онд УАБХЕГ, ТТГ-ын даргаар ажилласан. Хошууч генерал цолтой. Цэргийн гавьяаны одон, бусад медалиар шагнагдсан. |
|

1996-2001 он |
ЖАМСРАНГИЙН ЭНХНАСАН
|
1954 онд Улаанбаатар хотод төрсөн. 1961-1971 онд дунд сургууль, 1973-1979 онд ЗХУ-ын Эрхүү хотын УИС-ийг төгссөн, хуульч мэргэжилтэй. 1979-1991 онд Цэргийн прокурорт мөрдөн байцаагч, гарнизоны прокурор, барилгын цэргийн прокурор, Цэргийн ерөнхий прокурорын орлогч, 1991-1993 онд Улсын Бага Хурлын Хууль зүйн байнгын хороо, УИХ-ын тамгын газарт зөвлөх, 1993-1996 онд Улсын Ерөнхий прокурорын орлогч, хотын прокурор, 1996-2001 онд УАБХГ, ТЕГ-ын даргаар тус тус томилогдон ажиллажээ. Цэргийн хүндэт медаль болон ойн медалиар шагнагджээ. |
|

2001-2004 он |
МАНДААХҮҮГИЙН БАТСАЙХАН
|
1955 онд Улаанбаатар хотод төрсөн. 1962-1972 онд дунд сургууль, 1972-1978 онд ЗХУ-ын УАХХ-ны дээд ургууль төгссөн, хуульч мэргэжилтэй, хятад хэлтэй. 1978-1989 онд УАХЕГ-т төлөөлөгч, ахлах төлөөлөгч, тасгийн дарга, хэлтсийн орлогч, 1993-1996 онд УАБХЕГ-т ахлах ажилтан, хэлтсийн дарга, 1989-1993 онд дипломат албанд, 1996-2001 онд хувийн компанид болон УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд ажилтнаар, 2001-2004 онд ТЕГ-ын даргаар ажилласан. Хууль зүйн байнгын хороонд ажилтнаар, 2001-2004 онд ТЕГ-ын даргаар ажилласан. Хурандаа цолтой. Цэргийн гавьяаны одон, Цэргийн хүндэт болон бусад медалиар шагнагджээ. |
|

2004-2006 он |
БАЯНМӨНХИЙН БИЛЭГТ
|
1960 онд Хэнтий аймгийн Бэрх суманд төрсөн. 1968-1978 онд дунд сургууль, 1978-1980 онд Эрхүү хотын Улс ардын аж ахуйн дээд сургууль, 1983-1986 онд МУИС, 1996-1999 онд "Отгонтэнгэр" их сургуулийг тус тус төгссөн, эдийн засагч, хуульч мэргэжилтэй. 1977 оноос Зөвлөлтийн геологи хайгуулын экспедицэд туслах ажилчин, 1980-1981 онд Улаанбаатар хотын Мах бэлтгэлийн конторт ачигч, 1981-1982 онд Улаанбаатар хотын 2-р цахилгаан станцад засварчин, 1986-1988 онд Элс хайрганы "Сонсголон" компанид нягтлан бодогч, 1989-1990 онд "СОТ-2" трестэд нягтлан бодогч, 1990-1992 онд Монголын ардчилсан холбооны тэргүүлэгч гишүүн, улс төрийн ажилтан, 1992-1996 онд "Ардчилал" сонины сурвалжлагч, эрхлэгч, 1996-1998 онд ХААҮЯ-нд газрын дарга, 1999-2000 онд Монголын радио, телевизийн хэрэг эрхлэх газрын дарга, 2004-2006 онд Тагнуулын ерөнхий газрын даргаар тус тус ажиллажээ. |
|

2006-2007 он |
НАВААНСҮРЭНГИЙН ГАНБОЛД
|
1955 онд Улаанбаатар хотод төрсөн, 1963-1971 онд дунд сургууль, 1971-1975 онд Төмөр замын техникум, 1984-1988 онд ОХУ-ын ДЯЯ-ны дээд сургуулийг тус тус төгссөн, хуульч мэргэжилтэй, магистр. 1975-1979 онд Улаанбаатар Төмөр замын илчит тэрэгний депод засварчин, мастер, 1979-1984 онд УБТЗ-ын Цагдан сэргийлэх ангид төлөөлөгч, 1988-1990 онд мөн ангид ахлах төлөөлөгч, Цагдан сэргийлэх ангийн дарга, 1990-1994 онд Эрдэнэт хотын Цагдан сэргийлэхийн хэлтсийн дарга, 1994-1996 онд Нийслэлийн Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, 1996-1998 онд Нийслэлийн цагдаагийн Хэв журмын хэлтсийн дарга, 1998-2006 онд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, мөн оны 3-р сарын 15-наас 2007 оны 11 дүгээр сарын 23-ныг хүртэл Тагнуулын ерөнхий газрын даргаар тус тус ажиллажээ. Хурандаа цолтой. Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны одон, бусад медалиудаар шагнагджээ. |
|

2007.11.23- |
РАВДАНГИЙН БОЛД
|
Улаанбаатар хотод төрсөн. Улаанбаатар хотын арван жилийн 1 дүгээр дунд сургууль, Цэргийн Ерөнхий Дээд сургууль, хуучин ЗХУ-д цэргийн дипломатын сургууль, АНУ-д батлах хамгаалах удирдлагын дамжаа тус тус дүүргэсэн. Түүхийн ухааны доктор. Ардын Армийн дугаар ангид улс төрийн ажилтан, ЗХЖШ-ын цэргийн тагнуулын газарт офицер, ГЯЯ-нд ажилтан, Япон улсад суугаа ЭСЯ-нд атташе, БХЯ-ны дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнгийн нарийн бичгийн дарга, захирал, Тагнуулын Төв Газрын дэд дарга, Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн нарийн бичгийн дарга (1997-2003), АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд (2003-2007) зэрэг албыг хашжээ. Тагнуулын Ерөнхий Газрын даргаар 2007 оны 11 дүгээр сарын 23-нд томилогдсон. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 2 удаа, Цэргийн гавьяаны одон болон бусад медалиудаар шагнагдсан. |
|
|
|
« Буцах
|
|
|
|
| |
|
|
| |
210646-74 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж-3 Утас: 263017 Факс: 260128
Иргэдээс мэдээлэл хүлээн авах нээлттэй утас: 1280
ТЕГ-ын Олон нийттэй харилцах албаны утас: 261802
|
|
|