ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
Монгол | English
Үнэ төлбөргүй үйлчилнэ., Халдварт өвчин судлалын мэргэжилтнүүд ирж ажиллав., Залруулга гаргахыг шаардав., Бөхчүүдийг шагнаж урамшуулав., ТЕГ-ын дарга Р.Болд нийт бие бүрэлдэхүүнд баяр хүргэлээ., БНТУ-тай терроризмтой тэмцэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо., “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулав. , ТЕГ-ын удирдлага аймгуудын Засаг дарга нартай уулзлаа., ТЕГ-аас зөвшөөрөл авах ёстой., Үндэсний тагнуулын академийн анхны төгсөлт боллоо.,
ТЕГ-ын цуврал нэвтрүүлэг Гадаадын тусгай албад Сэрэмжлүүлэг Эрэн сурвалжилж байна
МЭНДЧИЛГЭЭ:

Эрхэм Танд Монгол Улсын Тагнуулын Ерөнхий Газрыг танилцуулан мэндчилж байгаадаа баяртай байна.

Тагнуулын Ерөнхий Газар нь Үндэсний Аюулгүй байдлын үзэл баримтлал, Тагнуулын байгууллагын тухай хууль зэрэг холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд улс орны үндэсний аюулгүй байдлыг тагнуулын аргаар хангах чиг үүрэгтэй төрийн тусгай байгууллага юм.

Угтаа Монгол Улсын Тагнуулын байгууллага нь олон зуун жилийн уламжлалтай, улс үндэстнийхээ тусгаар тогтнол, оршин тогтнох аюулгүй байдлыг ханган бэхжүүлэхэд оруулсан хувь нэмэр арвин, баялаг түүхтэй бөгөөд Монгол төрийн чухал бүрэлдэхүүн хэсэг мөн.

» дэлгэрэнгүй...
ЭРХЭМ ЗОРИЛГО:

Монгол Улсын үндэсний  аюулгүй байдалд аюул занал учруулж болзошгүй гадаад, дотоод хүчин зүйлийг тагнуулын аргаар илрүүлэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдээлэх замаар Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хамгаалах таатай нөхцөлийг бүрдүүлэх явдал мөн.

Мэдээ, мэдээлэл
Үнэ төлбөргүй үйлчилнэ.
ТЕГ-ын тусгай архиваас “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн  дурсгалыг  хүндэтгэх  өдөр” буюу 2010.09.10-нд  хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд лавлагаа, магадлалын хуулбараар үнэ төлбөргүй үйлчилнэ.
» дэлгэрэнгүй...

Халдварт өвчин судлалын мэргэжилтнүүд ирж ажиллав.
Монгол Улс дахь Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөлийн урилгаар АНУ-ын Эрүүл мэндийн шинжлэх ухааны хүрээлэнгийн Халдварт өвчин судлалын мэргэжилтнүүд хүрэлцэн ирж ажиллав. Тэд манай улсад гурав дахь удаагаа ирж ажиллаж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд нийт 120.000 ам. долларын үнэ бүхий халдварт өвчний нянг шинжлэн тогтоох лабораторын тоног төхөөрөмжийг түүний дагалдах хэрэгслийн хамт бэлэглэж, ТТАЗЗ болон ЭМЯ-ны холбогдох мэргэжилтнүүдэд удаа дараагын сургалтыг амжилттай зохион байгуулсан байна. Эрүүл мэндийн сайд С.Ламбаа АНУ-ын мэргэжилтнүүдийн ажлыг өндрөөр үнэлэн ЭМЯ-ны хүндэт тэмдэгээр шагнан урамшуулж, энэ салбарт цаашид ч хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.
» дэлгэрэнгүй...

Залруулга гаргахыг шаардав.
ТЕГ-ын ОНХА-наас “Нийгмийн толь” сонинд албан бичиг хүргүүллээ. Уг албан бичигт “Танай сонины 2010.07.09-ний өдрийн 155 дугаарт “Тагнуулын ерөнхий газрын дарга Р.Болд улс эх орны эрх ашгийг уландаа гишгэж дууслаа” гарчигтай гарсан нийтлэлд “ … тагнуулын байгууллагыг хар бизнесийн хэрэгсэл болгож, сүр хүчийг нь хууль бусаар ашиг орлого олох, бусдыг хилсдүүлэх, эд материалыг нь дээрэмдэхийн тулд ажиллаж байна … “ гэх зэргээр Тагнуулын байгууллагаас төр, иргэнийхээ аюулгүй байдлыг хангахаар явуулж буй үйл ажиллагааг үгүйсгэн доромжилж, 2008.07.01-ний олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын үеэр  5 иргэн амь нас эрсэдсэн эмгэнэлт явдлын бурууг Тагнуулын ерөнхий газрын удирдлагатай шууд холбон, нэр бүхий албан тушаалтнуудыг нууц задлах, албан тушаалаа ашиглах, авилга хээл хахуулийн гэмт хэрэг үйлдсэн мэтээр баримт нотолгоогүйгээр гүтгэсэн нь зөвхөн хувь хүний төдийгүй, байгууллага, нийт албан хаагчдын нэр хүндийг гутаах, олон нийтэд Тагнуулын Ерөнхий Газрын талаар сөрөг, ташаа ойлголт төрүүлэх, тус байгууллагын үйл ажиллагаанд саад болох хор уршгийг дагуулж байна.
» дэлгэрэнгүй...

Бөхчүүдийг шагнаж урамшуулав.
Улсын их баяр наадамд ТЕГ-ын “Эрч” спорт хорооны тамирчид амжилттай оролцож улсын заан М.Баяржавхлан 5, аймгийн харцага Э.Баасандорж 3 давлаа. Аймгийн заан Д.Батжаргал Завхан аймгийн наадамд барилдсан 256 бөхөөс түрүүлж аймгийн арслан цол хүртсэн бол Т.Бадамсүрэн аймгийн заан, М.Баярсайхан, Б.Ганбаатар нар аймгийн харцага, Г.Баасандорж аймгийн начин, Д.Мөнхтогтох, Ж.Доёддорж нар сумын заан цолны болзол хангажээ. Мөн аймгийн харцага Э.Баасандорж  Дундговь аймгийн наадамд 5 давсан байна.
ТЕГ-ын даргын тушаалаар шинээр аймаг, сумын цол хүртсэн бөхчүүдийг шагнаж урамшуулав.
» дэлгэрэнгүй...

ТЕГ-ын дарга Р.Болд нийт бие бүрэлдэхүүнд баяр хүргэлээ.
Ардын хувьсгалын 89 жил, Тагнуулын байгууллага үүсэж хөгжсөний 88 жилийн ойг тохиолдуулан  ТЕГ-ын дарга Р.Болд нийт бие бүрэлдэхүүнд баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж,  Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган үр бүтээлтэй ажилласан 40 гаруй албан хаагчийг төрийн дээд  одон, медалиар шагнасныг гардуулав. Мөн цэргийн ээлжит цол, бусад шагналаар зарим албан хаагчийг шагнаж урамшууллаа.
» дэлгэрэнгүй...

БНТУ-тай терроризмтой тэмцэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
Монгол Улсад терроризмыг үл нутагшуулах, террорист байгууллага, этгээдүүдийг үл нэвтрүүлэх, терроризмтой тэмцэхэд НҮБ-ын гишүүн орны хувьд хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газартай “Терроризмтой тэмцэх чиглэлээр хамтран ажиллах тухай хэлэлцээр” байгууллаа. Хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Тагнуулын Ерөнхий газрын дарга бөгөөд Терроризмтой тэмцэх ажиллагааг Зохицуулах зөвлөлийн дарга Р.Болд 2010 оны 6 дугаар сарын 25-ны өдөр БНТУ-ын Анкара хотод гарын үсэг зурсан байна.
» дэлгэрэнгүй...

“Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулав.
Тагнуулын байгууллагын “Нээлттэй хаалганы өдөр”-ийг тус газрын Өмнөговь, Дундговь аймаг дахь газар, хэлтэс дээр зохион байгуулав. Арга хэмжээнд оролцсон аймгуудын болон орон нутгийн байгууллагуудын удирдлага, албан тушаалтнууд, иргэдэд ТЕГ-ын видео болон тусгайлан бэлтгэсэн танилцуулга-мэдээлэл, урьд олны хүртээл болж байгаагүй Тусгай архивын  зарим баримт материал, эд зүйлийг дэлгэж үзүүлсэн нь олны талархалыг хүлээсэн байна.
» дэлгэрэнгүй...

ТЕГ-ын удирдлага аймгуудын Засаг дарга нартай уулзлаа.
ТЕГ-ын удирдлага нийслэлд болох зөвлөгөөнд оролцохоор ирсэн аймгуудын Засаг дарга нарыг урьж, уулзалт зохион байгууллаа. Уулзалтын зорилго нь орон нутаг дахь ТЕГ-ын үйл ажиллагааны чиг үүрэгт хамаарах асуудлаар мэдээлэл солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд  чиглэгдсэн бөгөөд Засаг дарга нар ТЕГ-ын зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагаа, хууль, эрх зүйн орчны тухай мэдээлэл авсан байна
» дэлгэрэнгүй...

ТЕГ-аас зөвшөөрөл авах ёстой.
Асуулт: Монголбанкны ОНХХ-ийн захирал Б.Лхагважав тус банкны зөвлөх, Солонгос улсын иргэн Ли-г төрийн нууцын зэрэглэлтэй мэдээлэлтэй танилцдаг гэж ойлгогдохуйц ярилцлагыг “Өнөөдөр” сонинд өгсөн байна. ТЕГ улсын хэмжээнд төрийн нууцын хадгалалт, хамгаалалтыг хариуцдагийн хувьд ямар тайлбар өгөх вэ?
» дэлгэрэнгүй...

Үндэсний тагнуулын академийн анхны төгсөлт боллоо.
ТЕГ-ын Дээд сургууль Тагнуулын академи болж өргөжсөнөөс хойших үндсэн ангийн анхны төгсөлт боллоо. Тус академийг гадаад хэлээр мэргэшсэн эрх зүйч мэргэжлээр аюулгүй байдлын бакалаврын зэрэгтэй дүүргэж буй шинэхэн офицерууд диплом, ромбоо гардан авч тангаргаа өргөсөн байна.
» дэлгэрэнгүй...

Ярилцлага зохион байгуулав
Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газар, Үндэсний тагнуулын академи хамтран “Банк, санхүүгийн системийн аюулгүй байдал ба санхүүгийн мэдээллийн алба” сэдэвт ярилцлага зохион байгуулж, дээрх салбар, нэгжүүдийн удирдлага, ажилтан, эрдэмтэн, багш нар оролцов.
» дэлгэрэнгүй...

Манай улсын ЭМЯ-нд дахин тусламж үзүүллээ
Монгол Улсад Терроризмтой тэмцэх ажиллагааг Зохицуулах зөвлөл /ТТАЗЗ/-ийн шугамаар АНУ-ын MSI /Medical Science International/ олон улсын байгууллага 2009 онд халдварт өвчний нянг илрүүлэх зориулалттай лабораторийн тоног төхөөрөмжийг манай ЭМЯ-нд тусламжаар өгч байсан билээ.
» дэлгэрэнгүй...

БСШУЯ-ны сайд Ё.Отгонбаяр лекц уншив.
БСШУЯ-ны сайд Ё.Отгонбаяр ТЕГ-ын ажилтнуудад “Жижиг улсын аюулгүй байдал” сэдвээр сонирхолтой лекц уншлаа. Тэрээр энэхүү сэдвээр Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль дээр докторын зэрэг хамгаалсан юм.
» дэлгэрэнгүй...

Онол практикийн хурал боллоо
Үндэсний тагнуулын академийн Судалгаа, эрдэм шинжилгээний төвөөс  ”Гүйцэтгэх ажлын эрх зүйн зохицуулалт” сэдэвт онол-практикийн хурлыг зохион байгуулж, ХЗДХЯ, УЕПГ, ТЕГ, АТГ, ЭЦГ, ҮАБЗ-ын дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэн, ЗХЖШ-ын ЦТГ, ХХЕГ-ын ХТА, ШШГЕГ, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Цагдаагийн академи, Хууль зүйн үндэсний хүрээлэн зэрэг байгууллагын удирдах ажилтнууд, эрдэмтэн судлаачид оролцож  холбогдох илтгэл, сэдвүүдийг хэлэлцэв.
» дэлгэрэнгүй...

Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав
Үндэсний аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг 2007-2020 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө,  Монгол Улсад үндэсний инновацийн тогтолцоог  2008-2015 онд хөгжүүлэх хөтөлбөрийг удирдамж болгон Монгол Улсын Шинжлэх ухааны академи болон Монгол Улсын Тагнуулын ерөнхий газар  шинжлэх ухаан, технологи, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр  хамтран ажиллах санамж бичигт тус хоёр байгууллагын удирдлага гарын үсэг зурав.
» дэлгэрэнгүй...

Тагнуулын ерөнхий газрын дарга Р.Болдтой хийсэн ярилцлага
Иргэний нэр бүхий хөдөлгөөн, зарим намаас хувьсгал хийж УИХ-ыг тараана гэж   шаардаж байгааг  та юу гэж үзэж байна? Энэ чинь төрийн эргэлт хийнэ гэдгээ илт илэрхийлж байгаа хэрэг биш үү, ийм зүйл ярьж байгаа хүмүүст хүлээлгэх хариуцлага гэж байна уу, энэ ер нь юу болоод байгаа юм бэ?
Аливаа хувьсгалын зорилго засгийн эрхийг авахад л оршино гэдэг биз дээ, хууль ёсны төр, засгийг өөрчлөх, тараах нэг л арга бий, энэ бол  хуулинд юу гэж заасан, түүгээр л шийдэх явдал. Улс төрөөр тоглохын тулд хэлсэн үг, мэдэгдлийнхээ үр дагавар, хариуцлагыг хүлээх чадвартай байх ёстой, хариуцлага хүлээх болохоор элдэв шалтаг, шалтгаан тоочоод унадагийг олон түмэн харсан шүү дээ. Ер нь хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхгүй гэдэг, аливаа албан тушаалтанд халдашгүй дархан эрх олгодог явдал нь хуулийн өмнө бүгд тэгш байх зарчимд нийцэхгүй.
» дэлгэрэнгүй...

Х.Цагаанбаатарт ахлах дэслэгч цол олгов.
Олимпийн эрхийн оноо цуглуулах Европын цуврал тэмцээнүүдэд амжилттай оролцож, 66 кг-ын жинд  дэлхийн чансааг тэргүүлсэн  МУ-ын Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин, 2009 оны дэлхийн аварга, ТЕГ-ын  “Эрч” спорт хорооны тамирчин, дэслэгч  Х.Цагаанбаатарт тус газрын даргын шийдвэрээр цэргийн ахлах дэслэгч цолыг хугацаанаас өмнө олгож, өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулав.

» дэлгэрэнгүй...

Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулав.
Үндэсний Тагнуулын Академийн Олон улсын харилцааны тэнхим 2010 оны гуравдугаар сарын 30-нд “Үндэсний аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хангах нь” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулав.
» дэлгэрэнгүй...

Монгол Улсын гавъяат хуульч цолоор шагнав.
Зэвсэгт хүчний 89 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар үндэсний аюулгүй байдлыг хангах үйлсэд он удаан жил идэвх санаачлага, үр бүтээлтэй ажилласан ТЕГ-ын ахмадууд болон ажилтнуудыг төрийн дээд цол тэмдэг, одон, медалиар шагнаж урамшуулав.
» дэлгэрэнгүй...

Марш-тактикийн тэмцээн болов.
Тагнуулын ерөнхий газрын 2010 оны марш-тактикийн аварга шалгаруулах тэмцээнийг уламжлал ёсоор Төрийн тусгай хамгаалалтын газрын нэрэмжит болгон зохион байгуулав. Тэмцээнд нийт 7 баг оролцсоноос нэгдүгээр байрыг ТТХГ-ын Төрийн ордны хамгаалалтын албаны баг, удаах байруудыг мөн газрын нэг, хоёрдугаар багууд эзлэсэн байна.
» дэлгэрэнгүй...

Х.Цагаанбаатар алтан медаль хүртэв.
Германы Дюссельдорф хотноо уржигдар эхэлсэн жүдо бөхийн “Дэлхийн цом”-ын тэмцээний эхний өдрийн барилдаанд Тагнуулын ерөнхий газрын “Эрч” спорт хорооны тамирчин, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, 2009 оны дэлхийн аварга Х.Цагаанбаатар  66 кг-ын  жинд зодоглож, алтан медаль хүртлээ.
» дэлгэрэнгүй...

Эрч клубийн тамирчин байр эзлэв.
Монголын Жүдо бөхийн холбооноос зохион байгуулсан “Ката-2010” улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд ТЕГ-ын “Эрч” клубийн тамирчин амжилттай оролцож 3 дугаар байр эзлэв.
» дэлгэрэнгүй...

Тагнуулын байгууллагын ажилтнууд медаль хүртэв.
Кикбоксын Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон тагнуулын байгууллагын хоёр ажилтан мөнгө, хүрэл медаль хүртжээ.
» дэлгэрэнгүй...

Цасны баяр болов.
Тагнуулын ерөнхий газрын “Цасны баяр”-ын өдөрлөг “Хандгайт” дахь цанын баазад явагдав. Өдөрлөгийн үеэр зохиогдсон уулын оргил булаалдах, чарга, цана, буухиа гүйлт, олс таталт зэрэг тэмцээнд тус байгууллагын салбар нэгжүүдээс нийт 10 баг оролцож өрсөлдсөнөөс багийн дүнгээр I байрыг  YI хэлтсийн баг, удаах байруудыг IX газар, Хангалт үйлчилгээний хэлтэс, Авто баазын багууд тус тус эзэлжээ.
» дэлгэрэнгүй...

Уулзалт-ярилцлага болов.
Тагнуулын ерөнхий газрын Тусгай архиваас санаачлан хуучин НАХЯ-ны бүтцэд байсан УЦСЕГ, ГАХГ, Хилийн ба ДЦУЕГ, ЗХХБУГ-ын үйл ажиллагааны явцад үүсч  хөтлөгдсөн, архивт байнга хадгалагдах ёстой баримтууд дутуугаас иргэдэд үзүүлэх үйлчилгээнд гардаг зарим доголдлыг арилгахын тулд ЦЕГ, ХХЕГ, ШШГЕГ, ОБЕГ-ын архивын дарга нар болон лавлагааны ажилтнуудыг урьж, уулзалт-ярилцлага зохион  байгуулав.
» дэлгэрэнгүй...

Тагнуулын ерөнхий газрын тэргүүн дэд даргыг томилов.
Монгол Улсын Засгийн газрын 2010 оны нэгдүгээр сарын 27-ны хуралдаанаар ҮАБЗ-ийн шуурхай мэдээллийн албаны даргаар ажиллаж байсан Ч.Чулуунбаатарыг ТЕГ-ын тэргүүн дэд даргаар томилсон байна. Тэрээр 2006 онд тус газрын ТЗУГ-ын даргаар ажиллаж байсан болно.
» дэлгэрэнгүй...

Судалгааны уулзалт зохион байгуулав.
Үндэсний тагнуулын Академийн Судалгаа, эрдэм шинжилгээний    төвөөс "ОХУ-2009",  "БНХАУ-2009" сэдэвт судалгааны уулзалтыг зохион байгуулж, хөрш орнуудын улс төр, нийгэм, эдийн засаг, гадаад бодлого, батлан хамгаалах зэрэг салбарын үйл ажиллагаатай холбоотой сэдвүүдээр судлаачдын илтгэлүүдийг хэлэлцэж, санал бодлоо солилцов.
» дэлгэрэнгүй...

Хэвлэлийн төлөөлөгчийг томилов.
Тагнуулын ерөнхий газрын  хэвлэлийн төлөөлөгчөөр  тус газрын ажилтан Б.Зулыг томилов. Тэрээр сэтгүүлч мэргэжилтэй, тус газарт 2002 оноос хойш одоог хүртэл ажиллаж байна.
Хэвлэлийн төлөөлөгчтэй холбогдох утас: 92004647, 321802

Тагнуулын ерөнхий газарт төрийн нууц хариуцсан нэгж байгуулагдав.
1992 онд шинэ “Үндсэн хууль” батлагдаж, улмаар 1995 онд “Төрийн нууцын тухай” хууль батлагдан гарснаас хойшхи өнгөрсөн хугацаанд Монгол Улсад эрх зүйт төр, нээлттэй нийгмийн үзэл санаа, үйл явц тодорхой хэмжээнд бүрдэн төлөвшиж, нээлттэй, иргэний ардчилсан нийгмийн үндсэн зарчим нь төрийн нууцтай холбоотой харилцааг “төрийн нууц-иргэд” гэсэн дарааллаар бус харин “иргэний нийгэм-төрийн нууц” гэсэн эрэмбэ, хүрээ, зарчмаар авч үзэхийг эрхгүй шаардаж байна.
» дэлгэрэнгүй...

Нэг өдрийн цалингаа хандивлав.
Тагнуулын ерөнхий газар болон Төрийн тусгай хамгаалалтын газрын нийт бие бүрэлдэхүүн  зудын нөхцөл байдалтай байгаа малчдад туслах зорилгоор нэг өдрийн цалингаа хандивлаж, Онцгой байдлын ерөнхий газрын холбогдох дансанд шилжүүллээ.
» дэлгэрэнгүй...

Дундговь аймаг дахь Тагнуулын хэлтсийн үйл ажиллагаа
Өмнөговь аймаг дахь Тагнуулын газрын үйл ажиллагаа
Õè÷ýýíã¿é áààòàð, ç¿òãýëò çàõèðàã÷ ã¿í Ë.Ãîìáî-Èäøèí
Жамсрангийн Цэвээн
Хатанбаатар Магсаржав
Хичээнгүй сайд Б.Цэрэндорж
Нууцын хаалга
VIII Богд Жавзандамба Хутагт Хаан
Солийн Данзан
Догсомын БОДОО
Сүхбаатар аймаг дахь Тагнуулын Хэлтсийн үйл ажиллагаа
Дорнод аймаг дахь Тагнуулын Газрын үйл ажиллагаа
Замын-Үүд дэх Тагнуулын Газрын үйл ажиллагаа
Сэлэнгэ аймаг дахь Тагнуулын Газрын үйл ажиллагаа
ДХГ-ын дарга асан Намжилийн Хаянхярваа 1-р хэсэг
ДХГ-ын дарга асан Намжилийн Хаянхярваа 2-р хэсэг
ТЕГ-ын МБХ-ийн Цагаатгалын тасгийн үйл ажиллгагаа
МУ-ын VIII Богд хааны Тагнуулын албаны удирдагч Баатар захирагч
Хууль, эрхзүйн орчин
ТЕГ-ын Үйл ажиллагааны талаар
Монголын сүм, хийдийг устгахад Коминтерн оролцсон нь
Маршал Өрлөг жанжин Хорлоогийн Чойбалсангийн тухай
ДХГ-ын Ерөнхий дарга асан Даваагийн Намсрайн тухай
Баян-Өлгий аймаг дахь Тагнуулын Газар
Увс аймаг дахь Тагнуулын Газрын үйл ажиллагаа
Ширнэндамдин тайжын тухай
Монгол Улсын Тагнуулын байгууллагын 85 жилийн ойд
www.gia.gov.mn/images/reklam/GIA_Introduction.pdf
#
www.president.mn/
www.open-government.mn/
www.pmis.gov.mn/
ИРГЭДИЙГ ХҮЛЭЭН АВАХ БАЙР БОЛОН ЦАГИЙН ХУВААРЬ
Тоолуур
Нийт » 135642
Нүүр | Мэдээлэл | Хууль, эрх зүйн орчин | Түүх | Харъяа албад | Уран зохиол | Линкүүд
Санал хүсэлт | Сэрэмжлүүлэг | Эрэн сурвалжилж байна | ТЕГ-ийн бэлгэ тэмдэг | ТВ-ийн цуврал нэвтрүүлэг
210646-74 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж-3 Утас: 263017 Факс: 260128
Иргэдээс мэдээлэл хүлээн авах нээлттэй утас: 1280
ТЕГ-ын Олон нийттэй харилцах албаны утас: 261802