МОНГОЛ УЛСЫН ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
GENERAL INTELLIGENCE AGENCY OF MONGOLIA
EN
MN
Цаг үеийн мэдээлэл
Уншсан: 453
2018-04-30
СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Тагнуулын байгууллагын алба хаагчийн нэр барьж бусдыг залилан мэхлэх, дарамт шахалт үзүүлэх, эрхэлж буй ажилд нь саад учруулах зэрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үүднээс иргэд, хуулийн этгээд  дээрх төрлийн сэжигтэй үйлдэл илэрсэн даруйд Тагнуулын ерөнхий газрын 263017, 264017 дугаарын утсаар мэдэгдэнэ үү.

Зөрчлийн тухай хууль: 15.21 дүгээр зүйл. Улсын цол, одон, медаль, төрийн албан хаагчийн  дүрэмт хувцас, таних тэмдгийг хууль бусаар ашиглах

3.Төрийн албан хаагчийн дүрэмт хувцас, цол, таних тэмдгийг хэрэглэх эрхгүй этгээд хэрэглэсэн бол дүрэмт хувцас, цол, таних тэмдгийг хурааж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Төрийн албан хаагч, хууль сахиулагчийн нэр барьж үйл ажиллагаа явуулсан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.