МОНГОЛ УЛСЫН ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
GENERAL INTELLIGENCE AGENCY OF MONGOLIA
EN
MN
Тагнуулын ажилтан болох шалгуур
Тагнуулын ажилтан болох шалгуур

• Тус байгууллагад ажиллах хүсэл сонирхол, итгэл үнэмшилтэй байх;
• Албан үүргээ хэрэгжүүлэх мэргэжил, боловсролтой байх;
• Албан үүргээ хэрэгжүүлэх дадлага, чадвартай байх;
• Монгол  Улсын аюулгүй байдал, үндэсний язгуур эрх ашгийг урьтал болгодог байх;
• Албан үүргээ хэрэгжүүлэхдээ улс төрийн нам, хүчний нөлөөнд автагдахгүй байх;
• Хуулийг дээдлэх, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх;
• Тэсвэр хатуужилтай, үнэнч шударга байх;
• Өндөр ёс суртахуун, сонор сэрэмж, эх оронч сэтгэлтэй, өргөсөн тангарагтаа үнэнч байх;
• Тагнуулын ажилтны ёс зүйн хэм хэмжээг хатуу мөрдөх;
• Эрүүл мэнд, бие бялдрын хувьд зохих түвшиний бэлтгэлийг хангасан байх.

 

• Ажилд орохыг хүссэн өргөдөл;
• Төрийн албан хаагчийн биеийн байцаалтыг бөглөх (Анкет);
• 3 үеийн намтар;
• Цээж зураг 6 хувь (сүүлийн 3 сарын хугацаанд авхуулсан байх);
• Урьд суралцаж, ажиллаж байсан сургууль, байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагын тодорхойлолт;
• Боловсролын гэрчилгээний хуулбар (нотариатаар баталгаажуулсан байх);
• Мэргэжлийн үнэмлэхний хуулбар (нотариатаар баталгаажуулсан байх);
• Оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
• Төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбар (нотариатаар баталгаажуулсан байх);
• Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, лавлагаа (нотариатаар баталгаажуулсан байх).

 

• Бие бялдрын бэлтгэлийн шалгалт;
• Ерөнхий мэдлэг (сорил)-ийн шалгалт;
• Баримт бичгийн шалгалт;
• Ярилцлага;
• Ур чадварын шалгалт зэрэг болно.

 

Тагнуулын ерөнхий газрын төрийн тусгай албан тушаалд анх орохоор сонгон шалгаруулалтад хамрагдаж буй иргэнээс бие бялдрын бэлтгэлийн норматив авна. Бие бялдрын бэлтгэлийн норматив нь дараах чанаруудаас бүрдэнэ.

• Хүч;
• Хурд;
• Тэсвэр;
• Авхаалж самбаа;
• Уян хатан.

Бие бялдрын бэлтгэлийн шалгалтад тэнцсэн иргэн ерөнхий мэдлэг (сорил)-ийн шалгалтад орох эрхтэй.

 

Ерөнхий мэдлэг (сорил)-ийн шалгалтад орох иргэнээс дараах хүрээнд шалгалтыг авна.

• Монгол Улсын гадаад бодлого, онцлог, үйл ажиллагаа;
• Олон улсын хамтын ажиллагаан дахь Монгол Улсын үүрэг, оролцоо;
• Монгол Улсын төр, нийгэм, эдийн засгийн байгуулал;
• Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал;
• Монгол Улсын төрийн албаны шинэтгэлийн бодлого;
• Монгол Улсын төрийн албаны тухай хууль тогтоомж;
• Авлигатай тэмцэх үйл ажиллагаатай холбогдох хууль тогтоомж;
• Тагнуулын байгууллагын үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомж.

Ерөнхий мэдлэг (сорил)-ийн шалгалтад орох иргэн дээрх хүрээнд холбогдох дараах хууль тогтоомж, бодлогын баримт бичгүүдийг унших.

• Монгол Улсын Үндсэн хууль;
• Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал;
• Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлал;
• Төрийн албаны тухай хууль;
• Хөдөлмөрийн тухай хууль;
• Тагнуулын байгууллагын тухай хууль;
• Гүйцэтгэх ажлын  тухай хууль;
• Төрийн болон албаны нууцын тухай хууль;
• Авлигын эсрэг хууль;
• Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль;
• Шилэн дансны тухай хууль.

 

Баримт бичгийн шалгалтаар өрсөлдөж байгаа ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагын үзүүлэлтийг иргэний бүрдүүлсэн баримт бичиг болон шаардлагатай бусад баримт бичигтэй тулган шалгана.

 

Ярилцлагын шалгалт нь сул орон тоо (албан тушаал)-нд ажиллахад шаардлагатай мэдлэг, хандлагыг тодорхойлоход чиглэгдэнэ.

 

Ур чадварын шалгалтаар уг ажлын байр (албан тушаал)-нд тавигдах шаардлагын хүрээнд тухайн иргэний албан хэрэг хөтлөлт, компьютерийн өргөн хэрэглээний программ ашиглах болон гадаад хэлний мэдлэг зэрэг мэргэшлийн тусгай ур чадварыг шалгана. Үүнд:

• Албан хэрэг хөтлөлтийн талаархи хууль тогтоомж;
• Төрийн албан хэрэг хөтлөлтийн стандарт, зааврууд;
• Монгол хэлний дүрэм;
• Компьютерийн өргөн хэрэглээний программын мэдлэг;
• Гадаад хэлний мэдлэг.

.